ХАКЕРУУД ТВИТТЕРИЙН ЦООРХОЙГ АШИГЛАН 5.4 САЯ ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛИЙГ ИЛ БОЛГОЛОО

Хэрэглэгч 2022-08-15 13:01:35 Мэдээ

Баасан гарагт Твиттер сошиал медиа хэрэгслээр утасны дугаар болон и-мэйлийг хэрэглэгчийн бүртгэлтэй холбох явцад 0day цоорхойг ашигласан болохыг нийтэд зарлажээ.

"Тухайн цоорхойн үр дүнд, хэрэв хэн нэгэн Твиттерийн системд и-мэйл хаяг эсвэл утасны дугаар оруулсан бол Твиттерийн системүүд тухайн хүнд илгээсэн и-мэйл хаяг эсвэл утасны дугаар нь ямар Twitter хаягтай холбоотой болохыг хэлэх болно" гэж тус компани мэдэгдэв.

Энэхүү цоорхойг 2022 оны 1-р сард илрүүлсэн бөгөөд 2021 оны 6-р сард нэвтрүүлсэн кодын өөрчлөлтөөс үүдэлтэй ба цоорхойн улмаас хэний ч нууц үг ил болоогүй хэмээн мэдэгджээ.

Энэхүү цоорхой засагдахын өмнө үл таних этгээд үүнийг ашиглан Твиттер хэрэглэгчдийн мэдээллийг Breached Forum-ууд дээр зарах гэж оролдсон тул үүнээс болж олон нийтэд цоорхойг зарлах ажлыг 6 сараар хойшлуулсан байна.

Хэдийгээр Твиттер-н нөлөөлөлд өртсөн хэрэглэгчдийн тоог тодорхой зарлаагүй ч Breached Forum-ын нийтлэлээс харахад энэ цоорхойг ашиглан 5.48 сая гаруй хэрэглэгчийн бүртгэл агуулсан жагсаалт байх боломжтой гэж үзжээ. Өнгөрсөн сарын сүүлээр цоорхойг ил болгосон Restore Privacy тухайн жагсаалт нь 30,000 доллароор худалдсан гэж мэдэгджээ.

Твиттерээс нөлөөлөлд өртсөн хэрэглэгчдэд шууд мэдэгдэхийн зэрэгцээ зөвшөөрөлгүй нэвтрэхээс хамгаалахын тулд хоёр хүчин зүйлийн баталгаажуулалтыг идэвхжүүлэхийг хэрэглэгчдэд уриалсан байна.

Холбоотой нийтлэл

Зөвлөмж