БУСДЫН ЗУРВАСЫГ ЦАХИМ СҮЛЖЭЭНД ДЭЛГЭСЭН ИРГЭНИЙ НЭГ ЖИЛ ЗОРЧИХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАВ

Хэрэглэгч 2022-08-15 15:45:02 Мэдээ

“ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалт, 5 дугаар зүйлийн  5.1.1 дах заалт,  9 зүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2 дах заалтыг тус тус зөрчисөн нь тогтоогдсон учир тус хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэсэн байна.

Иргэн В нь иргэн Б-г өөрийн эхнэр Г-тай хардаж, Б-ийн гар утсанд хадгалагдаж буй өөрийн эхнэр Г-тай харилцсан мессеж, захидал зэргийг “А” аймгийн фэйсбүүк групп\бүлгэм\-т нийтэлсэн ба уг нийтлэлийг 4500 хүн өөрийн цахим сүлжээнд хуваалцсан байна.

В нь Б-ий утсан дээрх зурвасуудыг хүч хэрэглэн авч, уг зурвасууд болон хохирогчийн бичлэгийг сөрөг тайлбартайгаар олон нийтэд зөвшөөрөлгүй мэдээлж, бусад хүн хуваалцах нөхцөл боломж бүрдүүлсэн. Мөн тухайн зурвасуудыг авахаар хохирогчийг зодсон.

Шүүхээс В-гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан зэрэг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Хуульд зааснаар хувь хүний нууц гэдэгт хэрэв задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг ойлгодог бөгөөд захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц, хуулиар тогтоосон бусад нууц гэсэн төрлүүдтэй байдаг.

Эх сурвалж: https://gogo.mn/

 

Холбоотой нийтлэл

Зөвлөмж