2022-2023онд ХАМИГИЙН ИХ АЮУЛ УЧРУУЛЖ БУЙ ХОРТОЙ ПРОГРАММ ХАНГАМЖУУД

Хэрэглэгч 2023-06-07 16:11:04 Мэдээ

1. Мэдээний хортой программ (Коронавирусын хуурамч мэдээ) Хакерууд мэдээ мэдээлэл, дэлхийн үйл явдлуудын давуу талыг ашиглан фишинг халдлага хийж, хортой программ түгээж байна. Тухайлбал: Кибер гэмт хэрэгтнүүд албан ёсны Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас илгээсэн гэх цахим шуудан илгээж, хэрэглэгчдэд тархсан коронавирусаас хамгаалах зөвлөмжийг өгч буй дүр үзүүлж байна. Эдгээр цахим шууданд хэрэглэгчид итгэж тактикт өртдөг. Тиймээс, хэрэв танд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын нэрээр цахим шуудан, коронавирусын эсрэг вакцин эсвэл COVID-19-ийг эмчлэхэд туслах зөвлөмжүүд ирсэн бол ийм имэйлд хэзээ ч бүү итгэ. Энэ нь таны төхөөрөмжид Emotet хортой программыг суулгах нэг оролдлого байж болзошгүй юм.

2. Клоп Рансомвэйр Алдартай Cryptomix Ransomware-д харьяалагддаг Клоп Рансомвэйр нь цаг хугацаа өнгөрөх тусам сайжирч, урьд өмнө байгаагүй их хэмжээний хохирол учруулж байна. Клоп Рансомвэйр-ийн олон хувилбарууд байдаг бөгөөд тэдний гол зорилго нь аж ахуйн нэгжийн бүх файлыг шифрлэж, халдвар авсан файлуудын шифрийг тайлахын тулд асар их хэмжээний төлбөр шаардах явдал юм. Клоп Рансомвэйр нь ихэвчлэн Windows хэрэглэгчид руу халдлага үйлддэг байна. Энэ вирус нь файлд .Clop залган шифрлэж аюулгүй байдлын системээс зугтах чадвартай аюултай вирус юм. Жишээ нь: picture.jpg нэрийг нь picture.jpg.clop болгон өөрчилдөг байна.

3. Хиймэл оюун ухааныг идэвхжүүлсэн вирус Хиймэл оюун ухааны төхөөрөмжүүдийн тоо нэмэгдэхийн хэрээр хакеруудын үүнд хандах хандлага их болж байна. Тэд үүнийг ашиглан хамгийн сүүлийн үеийн компьютерын вирусыг бүтээж, хохирогчийн компьютерт мэдэгдэлгүйгээр халдаж байна. Компьютерын хортой вирус нь таны төхөөрөмжид хэрхэн халдлага хийх аргаа олж чадахаар хангалттай ухаалаг юм. Хиймэл оюун ухааныг идэвхжүүлсэн халдлага нь бараг бүх төрлийн баталгаажуулалтын аргыг тойрч гарах чадвартай бөгөөд илрээгүй хэвээр үлддэг. Цаг хугацаа өнгөрөх тусам хакерууд технологийн хувьд дэвшилттэй болж байгаа тул вирусээс хамгаалахын тулд та дижитал аюулгүй байдлыг сайтар сахих хэрэгтэй. Мөн байгууллагууд хиймэл оюун ухаантай халдлагыг эсэргүүцэхийн тулд хиймэл оюун ухааныг идэвхжүүлсэн хамгаалалттай байх хэрэгтэй гэж үзэж байна.

4. IoT хортой програмын халдлага Сүүлийн жилүүдэд IoT нь хэрэглэхэд хялбар байдгаараа алдартай болсон ч үүнтэй зэрэгцээд суурилуулсан firewall байхгүйн улмаас төөрөгдөлтэй байгаа. Ихэнх IoT төхөөрөмжүүд нь хэрэглэгчийн нэрийг өөрчлөх сонголтоор хангаж чаддаггүй бөгөөд ингэснээр төхөөрөмжийг хакеруудын хялбар бай болгодог. Тухайлбал: Сүүлийн үед эрүүл мэндийн байгууллагуудын 75 гаруй хувь нь TCP/IP-ийн эмзэг байдал болон IT, OT, IoT & IoMT төхөөрөмжүүдтэй холбогдох аюулд өртөж байна. Энэ халдлага амжилттай хийгдвэл алсаас төхөөрөмжид бүрэн нэвтрэх боломжийг олгож чаддаг байна. Үүний улмаас IoT төхөөрөмж рүү чиглэсэн халдлага 217.5%-аар өссөн байна. Хэрэв IoT төхөөрөмжид хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бол аюулгүй байдлын арга хэмжээ авахыг зөвлөж байна.

5. Зевс Gameover Gameover бол Зевсийн доторх хамгийн сүүлийн үеийн компьютерын вирус юм. Хортой аюул нь таны төхөөрөмжийн банкны дансны мэдээлэлд хялбархан нэвтэрч, мөнгө хулгайлах арга замаар хохирол учруулдаг. Зевс Gameover нь бусад нийтлэг аюултай вирустэй адил хортой контент оруулах, хандалт хийх, мөнгө шилжүүлэхэд төвлөрсөн "Command & Control" сервер шаардлагагүй хамгийн аюултай компьютерын вирусүүдийн нэг юм. Энэ нь бие даасан серверээ үүсгэж, хохирогчдын эмзэг, нууц мэдээллүүдийг авлаг байна.

6. Fleeceware Энэ бол зальтай хөгжүүлэгчдийн асар их хэмжээний үндсэн программуудыг ашиглан төлбөр нэхдэг луйвар юм. Fleeceware нь программуудад ямар ч хортой код нуугддаггүй тул төвөгтэй юм. Тэд таны мэдээллийг хулгайлах болон таны төхөөрөмжид нэвтрэхийг оролддоггүй. Харин Fleeceware нь үнэгүй туршилтын хугацаатай программ гэж итгүүлсэн захиалгын далд төлбөртэй программ юм. Жишээлбэл: долоо хоногт 12 долларын сэрүүлэгтэй цагны программ, сард 30 долларын зураг засварлах программ гэх мэт нь fleeceware юм. Эдгээр программ нь устгасны дараа ч гэсэн төлбөр нэхдэг байна.

Эх сурвалж: https://tweaklibrary.com/cyber-threat-latest-computer-virus/ https://byjusexamprep.com/upsc-exam/what-is-the-most-dangerous-computer-virus

Холбоотой нийтлэл

Зөвлөмж