Google компани зураг хайх үйлдлийг үндсэн хайлтын системдээ нэмлээ

Хэрэглэгч 2022-11-04 10:43:22 Мэдээ

Google компани зургаар хайх технологио хэд хэдэн бүтээгдэхүүндээ нэвтрүүлээд байсан бол өнөөдрөөс үндсэн хайлтын системдээ нэмжээ.

Үндсэн хайлтын веб хуудасны цонхны баруун гар талд камерын дүрс бүхий товч шинээр нэмэгдсэн байна.

Тус компанийн хайлтын системийн хөгжүүлэлтийг хариуцсан захирал Ражан Пател энэ тухай мэдээлэхдээ “Тэр бүр өөрчлөгдөөд байдаггүй Google-ийн нүүр хуудас өнөөдөр өөрчлөгдлөө. Бид таны асууж болох асуултуудын төрлийг өргөжүүлж, хариултыг нь сайжруулахаар тасралтгүй ажилладаг. Одоо та дэсктоп компьютер дээрээсээ дүрсээр асуулт асуухад хялбар боллоо” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Ингэснээр хүмүүс сонирхсон зургаа оруулж, зураг дээр дүрслэгдсэн зүйлийн талаар мэдээллийг олох боломжтой болж байна.

Тухайлбал ямар нэг бүтээгдэхүүний зураг оруулбал тухайн бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм. Бас зурагт агуулагдсан текстийг хуулж авах, орчуулах боломж олгож байна.

Мөн уг зургийн эх сурвалжийг веб холбоос хэлбэрээр олж өгөх юм.

Холбоотой нийтлэл

Зөвлөмж