Red Cross-themed фишинг халдлага

Хэрэглэгч 2023-10-06 10:42:24 Мэдээ

Red Cross-themed фишинг халдлага нь АНУ-ын улаан загалмайн нийгэмлэгийн цусны хөтөч болох гэх .doc файлд макро байдлаар хортой кодуудыг хууль бусаар оруулж хэрэглэгчдэд халдварласан бөгөөд макро хэсгийг ажиллуулсан тохиолдолд Danger Ads арын хаалга/backdoor/ идэвхжиж KB4495667.pkg (кодтой DangerAds) нэртэй файлыг системд суулгаж дараа нь AtlasAgent-ийг байрлуулахад хүргэдэг бүрхүүлийн кодыг ажиллуулдаг.
Энэхүү фишингийн зорилго нь системийн мэдээлэл цуглуулах, бүрхүүлийн кодын ажиллагаа, урвуу бүрхүүл авахын тулд ажиллаж буй командыг цуглуулах чадвартай C+ вирус, мөн заасан процесст код оруулах боломжыг халдагчид бүрдүүлж өгдөг. AtlasAgent ба DangerAds хоёулаа аюулгүй байдлын хэрэгслээр олж илрүүлэх магадлал багатай байхын тулд зайлсхийх шинж чанаруудыг агуулдаг.
how red cross themed phishing occurs
Хэрвээ та өөрийн татаж авж буй файл сэжигтэй санагдсан тохиолдолд тухайн файлыг virustotal.com вебсайтад байршуулж тухайн файлд хортой код нэмэлтээр хийгдсэн эсэхийг шалгаж үзэх боломжтой. Мөн файлыг явуулсан болон татаж авж буй эх сурвалжаа баталгаажуулсан тохиолдолд хувийн мэдээллээ халдагчид алдах мөн болзошгүй кибер халдлагаас өөрийгөө болон байгууллагын нэгдсэн сүлжээ бусад хэрэглэгчдийг аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

Холбоотой нийтлэл

Зөвлөмж