Chase банк Их Британид бүх крипто гүйлгээг хориглоно

JP Morgan Chase-ийн Британийн салбар Мягмар гарагт жижиглэнгийн банкны үйлчлүүлэгчдээ онлайн залилангаас хамгаалахын тулд Их Британид криптовалют бүхий бүх гүйлгээг 10-р сарын 16-аас эхлэн хориглох болсноо зарлалаа.

Red Cross-themed фишинг халдлага

Red Cross-themed фишинг халдлага нь АНУ-ын улаан загалмайн нийгэмлэгийн цусны хөтөч болох гэх .doc файлд макро байдлаар хортой кодуудыг хууль бусаар оруулж хэрэглэгчдэд халдварласан бөгөөд макро хэсгийг ажиллуулсан тохиолдолд Danger Ads арын хаалга/backdoor/ идэвхжиж KB4495667.pkg (кодтой DangerAds) нэртэй файлыг системд суулгаж дараа нь AtlasAgent-ийг байрлуулахад хүргэдэг бүрхүүлийн кодыг ажиллуулдаг.

Хятад улс АНУ-ыг Huawei серверүүдийн эсрэг арван жилийн турш кибер тагнуулын кампанит ажил явуулж байна гэж буруутгаж байна

2009 оноос хойш хоёр улсын хооронд геополитикийн хурцадмал байдал газар авч байгаа энэ үед АНУ-ыг Huawei компанийн серверт нэвтэрч, чухал мэдээлэл хулгайлж, арын хаалга суулгасан гэж Хятадын Төрийн аюулгүй байдлын яам (MSS) буруутгаж байна.

ZenRAT хэмээх шинэ хортой программ гарч ирлээ.

"Уг хортой программ нь Windows хэрэглэгчдийг тусгайлан хордуулж буй бөгөөд бусад хост ашиглаж буй хүмүүсийг хор хөнөөлгүй вэб хуудас руу чиглүүлэх болно. Энэ хортой програм нь мэдээлэл хулгайлах чадвартай модульчлагдсан алсын зайнаас нэвтрэх троян (RAT) юм" гэж байгууллагын хамгаалалтын Proofpoint компани техникийн тайланд дурджээ.

Шинэ судалгаа Adhubllka Ransomware сүлжээнд шинэ ололтыг нээв.

Кибер аюулгүй байдлын судлаачид ransomware-ийн олон төрлийн өөр хоорондоо холбоотой сүлжээг нээлээ. Уг сүлжээ нь алдарт Adhubllka ransomware-ээс гаралтай ажээ. Netenrich-ийн кибер аюулгүй байдлын шинжээчдийн хийсэн судалгаанд LOLKEK, BIT, OBZ, U2K, TZW зэрэг янз бүрийн ransomware хувилбаруудын гарал үүслийг судалсан байна. Судлаачид эдгээр өөр төрлийн ransomware-ууд нь кодын суурь, тактик, дэд бүтцийн хувьд ижил төстэй байдгийг ажигласан байна. Эдгээр ransomware-уудын хувьслыг судалснаар судлаачид 2020 оны 1-р сард анх гарч ирсэн анхны Adhubllka ransomware-тэй холбоотой гэдгийг олж мэдсэн байна.

Хууль

Мэдээ

Зөвлөмж